“Нэг өрх-Нэг ажлын байр” хөтөлбөрөөр 260 өрх айлыг дэмжин ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-10-28 20:58:09

Өвөрхангай /МОНЦАМЭ/. 2018 онд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Нэг өрх-Нэг ажлын байр” хөтөлбөрийг хэлэлцэн баталсан бөгөөд жил гаруй хугацаанд хэрэгжээд байна.

Ядуурлын хамралт, ажилгүйдлийн түвшинг бууруулах зорилготой тус хөтөлбөрт 19 сумаас 260 өрх айлыг хамруулжээ. Аймгийн ХХҮГ-аас эдгээр өрхийн гишүүдийг байнгын ажлын байртай болгох, тэдний эрэлт хэрэгцээ, идэвх санаачилгад тулгуурласан нийгмийн үйлчилгээг цогцоор нь хүргэхэд анхаарч ажиллаж байна. Мөн өрхийн гишүүдийн сөрөг дадал, хэвшлийг өөрчлөхөд чиглэсэн сургалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байгаа аж.

Тухайлбал, хөтөлбөрт хамрагдсан өрхийн 352 иргэнийг хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн санд ажил хайгчаар бүртгэн 216 иргэнд ажил, мэргэжлийн чиг баримжаа олгожээ. Байнгын ажилд 49, түр ажилд 15 хүнийг оруулсан байна. Цаашид өрхийн гишүүдийг чадавхжуулах сургалт, нөлөөллийн үйл ажиллагаанд хэлтэс, албадыг оролцуулах, салбар дундын зохицуулалтаар хангах  ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг аймгийн ХХҮГ-ын дарга С.Ундрах хэллээ.

Холбоотой мэдээ