Хандивын дансанд 18 сая төгрөг төвлөрчээ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Хоёрдугаар сарын эхээр харамсалтайгаар амь насаа алдсан гурван хүүхдийн эцэг, эхэд туслах сайн үйлсийн аяныг өрнүүлж эхэлсэн билээ. Нэг сарын хугацаатай хадгаламжийн дансийг Төр, төрийн бус байгууллага, иргэний төлөөллийн хамт нээсэн. Сайн үйлсийн аянд зөвхөн Дархан хотын иргэд бус бусад аймгаас хандив өргөж байгааг өмнө нь мэдээлсэн. Харин энэ удаад нийслэлийн багш нарын зүгээс хандивын аянд нэгдсэнийг өнөөдөр данс эзэмшигч Б.Золзаяад гардууллаа.
2038 өдөр