Багш нар эрүүлд гарч, хүүхдүүдийг сэлгүүцэхээс сэргийлж байна

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2020-04-08 20:41:16

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Булган суманд “Covid-19” халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор багш нар эргүүл хийж, хүүхдүүдийг хараа хяналтгүй сэлгүүцэхээс сэргийлж байна.

- Булган сумын сургууль, цэцэрлэгийн 66 багш, ажилчид батлагдсан хуваарийн дагуу 12:00-18:00 цагийн хооронд эргүүл хийж байна.

              Багш нар гудамж, талбай, байрны гадна тоглож байгаа хүүхдүүдэд зөвлөгөө өгч тараан, гэрт нь оруулж байгаа бөгөөд гудамжинд амны хаалтгүй явж байгаа иргэдэд шаардлага тавьж байгаа гэж аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Т.Баярбат ярилаа.

          Мөн "Хүүхэд хамгаалагч" төслийг Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар хамтран хэрэгжүүлэхээр цагдаагийн байгууллагын хоёр ахмад ажилтантай хамтран ажиллах гэрээг байгуулжээ.

Холбоотой мэдээ