Хурдан морины уралдаан, сунгаа зохион байгуулахгүй байхыг анхаарууллаа

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-04-08 21:01:29

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хөл хорио тогтоосон үед хүүхдийг болзошгүй эрсдэл, осол гэмтлээс сэргийлэх, хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаа зохион байгуулахгүй байхыг анхаарууллаа.


Дэлхий нийтийг хамарч, одоогоор 208 оронд халдварын тохиолдол бүртгэгдээд байгаа шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх болон цаг үеийн асуудлаар тус аймгийн ЗДТГ-аас дөрөвдүгээр сарын 8-нд 17 сумын удирдлагуудтай цахим хурал хийлээ.

Уг хурлаар аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Ганбат болон холбогдох албаны төлөөллүүд мэдээлэл хүргэсэн юм. Тухайлбал, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга П.Баасан Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа ажлын мэдээлэл хүргэсэн юм. Харин Онцгой байдлын газрын дарга Э.Баттулга, Эрүүл мэндийн газрын дарга Ц.Туяа нар шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, өнөөгийн нөхцөл байдлын талаар, Боловсрол, соёл урлагийн газрын дарга Д.Батмөнх: ЕБС-ийн сурагчдын цахим сургалт, элсэлтийн шалгалтын бэлтгэл, цаг үеийн асуудлаар товч танилцуулав.


Холбоотой мэдээ