Сураггүй болсон хүүгийн эрлийг дахин эхлүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-04-09 09:53:49

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Сэлэнгэ сумын Таримал багт 4 настай, эрэгтэй Э гэрийнхээ ойролцоо Сэлэнгэ голын эрэгт тоглож байгаад өнгөрсөн сарын 22-ны өдөр сураггүй алга болсон юм. Хүүг эрэн хайх ажиллагааг түр зогсоосныг орон нутаг болон ар гэрийнхний хүсэлтээр өнөөдөр дахин эхлүүлжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Ш.Баасандоржоор ахлуулсан 11 алба хаагч, эрэлч нохойтой эрэн хайх ажиллагаа явуулж байна.

            Өмнө нь ар гэрийнхэн болон орон нутаг, Онцгой байдлын газрын 100 гаруй хүн, эрэлч нохойтой  Сэлэнгэ сумын төвөөс Хараагийн ар, Жарамхайн цөөрөм, Урд салаа зэрэг газраар хайж, голын мөсийг хагалж урсган 2-7 метрийн гүнд 8 удаагийн шумбалтыг хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй юм. Эрэн хайх ажиллагааг зохион байгуулахад нөхцөл байдал хүндрэлтэй байсан учир ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж түр зогсоогоод байсан талаар аймгийн Онцгой байдлын газар мэдээллээ.

Холбоотой мэдээ