Нөөцийн махны хадгалалт, хамгаалалтад хяналт шалгалт хийлээ

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2020-04-09 12:07:02

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсгийн гишүүд энэ сарын 8-ны өдөр аймгийн махны нөөцийн тендерт шалгарсан “Мон тува” ХХК-ийн махны үйлдвэрийн агуулахуудад хяналт шалгалт хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна.

Тус компани нь 10 тн үхрийн мах, 4,3 тн хонины махыг нөөцөд бэлтгэсэн байна. Ирэх 5-р сарын 15-наас эхлэн аймагтай хийсэн гэрээний дагуу өөрийн махны дэлгүүрээр 2,5-2,7 кг-аар савласан үхэр, хонины махыг худалдаанд гаргах аж. Нөөцийн махыг жижиглэн савлагааны 0,38 мм гялгар уутанд хийж, бар код бүхий шошго наасан байна. Нөөцийн үхрийн махыг 7300, хонины махыг 6300 төгрөгөөр иргэдэд худалдахаар аймгийн Засаг даргатай гэрээ хийжээ. Махны дэлгүүрт худалдахдаа халдвар хамгааллын дэглэмийг хангаж ажиллахыг ажлын хэсгийн гишүүд зөвлөмж болгосон байна.

Нөөцийн махны хадгалалт хэвийн сайн байсан бөгөөд гарал үүсэл, шинжилгээний бичгийг бүрдүүлсэн байжээ. 

Холбоотой мэдээ