Гэмт хэргийн улмаас 2 тэрбум 169.0 сая төгрөгийн хохирол учирчээ
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд өнгөрсөн онд нийт 368 холбогдогч бүхий 568 гэмт хэрэг гарсны дотор хүний амь бие эрүүл мэндийн эсрэг хэрэг 150, өмчлөх эрхийн эсрэг 316, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг 42, байгаль хамгаалах журмын эсрэг 20, бусад 40 хэрэг гарчээ. Гэмт хэргийн улмаас 27 хүн нас барж, 182 хүн гэмтэж бэртэн улс болон иргэдэд 2 тэрбум 169.0 сая төгрөгийн хохирол учирсан байна.
1994 өдөр