Алтанбулаг боомтын орох чиглэлд энэ сарын 11-12-нд нийт 316 зорчигч хил нэвтэрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг дахь Автозамын шалган нэвтрүүлэх олон улсын Алтанбулаг боомтын орох чиглэлээр 2020 оны 04 сарын 11-ний өдрийн
08.00 цагаас 04 сарын 12-ны өдрийн 08:00 цаг
хүртэлх хугацаанд нийт 316 зорчигч хил нэвтэрсэн байна.
25 автомашинаар 26 зорчигч, албаны гурван машинаар найман зорчигч, улсын Онцгой комиссын татан авалтаар 282, нийт 28 тээврийн хэрэгсэл болон
явганаар зорчсон 316 иргэд байгаа аж. Сэлэнгэ дэх Хилийн
мэргэжлийн хяналтын алба нь Онцгой комиссын шийдвэрээр татан авсан 282 зорчигчид эрүүл
мэндийн болон тархвар судлалын тандалт хийсэн байна.
Эдгээрээс сэжигтэй тохиолдлоор Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт хоёр, ХӨСҮТ-д 20 зорчигчийг
хүргүүлээд байгаа аж. Мөн 260 зорчигчийг ажиглалтад авснаас Дархан-Уул аймагт 111, Улаанбаатар хот руу 149 зорчигчийг тус тус шилжүүлжээ. Мөн албаны зорилгоор хил нэвтэрсэн найман зорчигчид эрүүл мэндийн үзлэг,
тандалт хийхэд эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй тул зөвлөмж өгч хилээр
нэвтрүүлсэн байна.