Орхон аймаг "Жендэрийн дэд хөтөлбөр"-тэй болно
Орхон /МОНЦАМЭ/ Жендэрийн дэд хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар жендэрийн нөхцөл байдлын дүн шинжилгээний судалгаа болон дэд хөтөлбөрийн төслийг хэлэлцлээ. Төсөлд, жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн болон бодлогын баримт бичгийг сурталчлан таниулах, жендэрийн хэвшмэл ойлголтыг өөрчлөх, бүх нийтийн жендэрийн боловсролыг дээшлүүлэх, нөлөөллийн ажлыг өрнүүлэх заалтууд тусчээ.
1675 өдөр