Шилдэг зохицуулагч ур чадварын тэмцээнд амжилттай оролцжээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-10-25 11:15:33

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн баг тамирчид "Шилдэг зохицуулагч-2020" ур чадварын тэмцээнд амжилттай оролцож, гутгаар байр эзэлжээ.

Энэхүү тэмцээнийг Тээврийн цагдаагийн албанаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг аж. Тэмцээний гол зорилго нь алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд оршдог байна. Уг тэмцээнд цагдаагийн хошууч М.Эрхэмбилэг даргатай Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн хамт олон, зохицуулагч, цагдаагийн ахмад Г.Насанжаргал, цагдаа-зохицуулагч, цагдаагийн ахлагч Ж.Эрдэнэ-Очир, Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлстийн цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Г.Гаанжуур нар оролцож, ур чадвараараа өрсөлдөж, гутгаар байрт шалгарсан амжилттай ирлээ. 

Холбоотой мэдээ