Нэмэлт санал хураалт явуулсан таван хэсэгт МАН-ын нэр дэвшигчид ялалт байгууллаа

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-10-26 11:12:28

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Өнгөрсөн орон нутгийн сонгуулиар нэр дэвшигчдийн санал тэнцсэн Баян-Өлгий аймгийн 4 сумын 6 хэсэгт энэ сарын 25-ны өдөр нэмэлт санал хураалт явууллаа.

Нэмэлт санал хураалтад Баяннуур сумын 1 дүгээр хэсэгт 84 иргэн санал өгөх ёстойгоос 3 сонгогч санал өгчээ. Ногооннуур сумын 1 дүгээр хэсэгт санал өгөх ёстой 14 сонгогчоос 10 нь, 5 дугаар хэсэгт 73 сонгогчоос 38 нь, 7 дугаар хэсэгт 87 сонгогчоос 47 хүн тус тус саналаа өгсөн байна.   

Харин Сагсай сумын 4 дүгээр хэсэгт бүртгэлтэй 70 сонгогчоос 4 хүн санал хураалтад оролцжээ. Өлгий сумын 11 дүгээр хэсэгт 252 сонгогч санал өгөх ёстойгоос 41 иргэн саналаа өгөв.

Нэмэлт санал хураалт явуулсан дээрх 6 хэсгийн 5 хэсэгт нь МАН-ын нэр дэвшигчид ялалт байгууллаа. 

Холбоотой мэдээ