Шагайн харвааны өв соёлыг хойч үедээ түгээн дэлгэрүүлж байна

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-10-25 11:03:19

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймаг Шагайн харвааны аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг жил бүр зохион байгуулж хэвшээд байна. Уламжлалт 2020 оны аймгийн аварга шалгаруулах эл тэмцээн Сэлэнгэ аймгийн Спортын ордонд бямба гарагт эхэллээ.

Сэлэнгэ аймаг дэлхийн биет бус өвд бүртгэгдсэн, үндэсний спортын нэгэн төрөл шагайн харвааны өв соёлыг хойч үе хүүхэд залуучууддаа түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн үлдээж хөгжүүлэх бодлогыг барин ажиллаж байгаа юм. Энэхүү ажлынхаа хүрээнд дээрх тэмцээнийг уламжлал болгоод байгаа аж. Энэ ч утгаараа Сэлэнгэ аймгийн харваачид Улсын аварга, Үндэсний их баяр наадам, Үндэсний спортын их наадмуудаас 13 түрүү авсан бахдам амжилтыг үзүүлээд байгаа. Шагайн харвааны үед элдэв хүндлэлгүй хэл яриа, архи дарсыг цээрлэдэг уламжлалтай төдийгүй ахас дээдсээ хүндлэх, ах дүүсийн барилдлагатай болох. Цаашлаад уул усаа баясгах гээд олон сайхан чанаруудыг харваачид энэхүү спортоосоо суралцан үе дамжуулан сургадаг онцлогтой ажээ. 

Холбоотой мэдээ