Сумдад хийж буй бүтээн байгуулалтын ажилтай аймгийн дарга танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-10-25 23:30:22

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн Ерөө суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй бүтээн байгуулалтын ажилтай аймгийн Засаг дарга Ш.Оргил энэ сарын 25-нд очиж танилцсан байна.

Ерөө суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 3.7 км авто зам, 200 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил хийж байна. Тэрээр авто замын ажилтай танилцах үеэрээ зурган дээр тусгагдаагүй хурд сааруулагч, зам дагуух 50 гэрлийн асуудлыг шийдэхээр болсон аж. Мөн уг замаар хүнд даацын авто машиныг явуулахгүй байхад анхаарч ажиллахыг холбогдох хүмүүст чиглэл өгсөн байна. Өнгөрсөн онд аймгийн Засаг дарга Ерөө сумын иргэдтэй уулзах үеэрээ хүүхдийн цэцэрлэг барьж өгнө хэмээн амласан бөгөөд аймгийн даргын амлалт хөрсөн дээр ажил хэрэг болон бууж барилгын ажлыг гүйцэтгэж байгаа аж. 

Холбоотой мэдээ