М.Бадамсүрэнг Засаг даргад нэр дэвшүүлэн Ерөнхий сайдад уламжлав
Дорнод /МОНЦАМЭ/. Шинээр бүрдсэн ИТХ 11 дүгээр сарын 1-нд анхдугаар хуралдаанаа хийж, аймгийн ИТХ-ын даргаар М.Энхтөрийг сонгосон бол аймгийн Засаг даргад М.Бадамсүрэнг нэр дэвшүүлж Монгол Улсын Ерөнхий сайдад уламжиллаа. Тодруулбал, олонх болсон МАН-ын бүлгээс М.Энхтөр, М.Бадамсүрэн нарыг нэр дэвшүүлж, хоёул адил 77.8 хувийн санал авсан байна.
1737 өдөр