Сумын багш олон улсад англи хэл заах эрхтэй болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-11-03 14:48:07

Архангай /МОНЦАМЭ/. Дашзэвэгийн Одгэрэл нь Архангай аймгийн Цэнхэр сумын ЕБС-д багшилдаг, ажилдаа тууштай, чадварлаг нэгэн юм. Мэргэжлээрээ хориод жил ажиллаж, сумынхаа чансаатай багш нарын нэг болжээ. Сүүлийн жилүүдэд англи хэлний Жаклин Истридж багшийг сум орон нутагтаа суурьшуулах орчныг бүрдүүлж, сургуульдаа ажиллуулах явцдаа өөрөө суралцан, мэдлэг мэдээллээ нэмэгдүүлэхээс гадна сурагчдад гадаад хэлний мэдлэг олгох нөхцөлийг бүрдүүлэхэд чухал хувь нэмрийг оруулж яваа юм.

Тэрээр ажлын талбартаа шавь нарынхаа хүнлэг багш нь байж, хамт олныхоо үлгэр дуурайл болсон ажилтан юм. Хорио цээрийн дэглэмтэй үед Канад улсын Конкордиа Их сургуулийн ТЕСОЛ зэрэг болох Олон улсад англи хэлийг заах эрхтэй 15 кредитийн дипломын хөтөлбөрийг онлайнаар суралцаж төгсжээ. 

Холбоотой мэдээ