Төв аймаг дахь Цагдаагийн газрын нэрэмжит “Хүчний гурван төрөлт”-ийн тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-11-03 15:09:49

Төв /МОНЦАМЭ/. Монгол Улсад хууль зүйн алба үүсэн байгуулагдсаны 110, орчин цагийн Цагдаагийн байгууллагын 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй Цагдаа, дотоодын цэргийн байгууллагуудын 2020 оны аварга шалгаруулах Төв аймаг дахь цагдаагийн газрын нэрэмжит “Хүчний гурван төрөлт”-ийн тэмцээн боллоо. 

Тус тэмцээнд Цагдаа, дотоодын цэргийн 31 байгууллагын 123 алба хаагчид Хүчний гурван төрөлт хэвтээ ,шахалт, суулт гэсэн гурван төрөлд хүч хөдөлмөр, ур чадвараараа өрсөлдсөн байна. Уг тэмцээн нь 70, 80, 90, -100, +100 кг-ийн жингийн ангилал болон мастер ангилал буюу 40-өөс дээш насанд 90, -110, +110 кг-ийн жингийн ангиллаар явуулжээ. Ийнхүү тэмцээний багийн дүнгээр тэргүүн байрт Эргүүл, хамгаалалтын газрын баг тамирчид шалгарсан бол дэд байрт Тээврийн цагдаагийн албын баг тамирчид, гутгаар байрт Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын баг тамирчид тус тус шалгарлаа. 

Хүчний гурван төрөлт спорт нь монгол хүний биеийн онцлогт тохирсон гэдгээрээ давуу талтай. Хүүхэд, залуучууд чөлөөт цагаа үр ашигтай өнгөрүүлэх болон бие бялдрын хөгжилдөө анхаарч эрүүл амьдрах дадал, зуршлыг бий болгоход дэмжлэг үзүүлдэг хэмээн тамирчид онцолж байв.

Уг тэмцээнийг Төв аймгийн Зуунмод суманд гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа аж. 


Холбоотой мэдээ