У.Хүрэлсүх: Тавантолгойн ашиглалтыг сайжруулах талаар ойрын хугацаанд улс төрийн шийдвэр гаргана
Өмнөговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Өмнөговь аймаг дахь Тавантолгойн нүүрсний бүлэг ордод ажиллаж, “Эрдэнэс Тавантолгой” ХХК, “Энержи Ресурс” ХХК, орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн удирдлагуудтай уулзлаа. Энэ үеэр Тавантолгойн ордын ашиглалтыг сайжруулах талаар ойрын хугацаанд улс төрийн шийдвэр гаргаж, УИХ-аар хэлэлцүүлэн, төмөр зам, автозам, цахилгаан станц зэрэг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх шийдвэрийг Ерөнхий сайд гаргав.
1879 өдөр