Ээлж солих ажиллагааг тодорхой бус хугацаагаар хойшлууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2021-01-08 17:19:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянгол дүүргийн хэд хэдэн байршилд коронавирусний халдвар голомтлон гарсныг богино хугацаанд хянахын тулд бусад газар авах шинжилгээний цэгийг хязгаарлан, дүүрэг тус бүрт нэг цэг дээр авч байгаа.


Ажилчдын шинжилгээ авах цэгийг ойрын өдрүүдэд ажиллуулах хүчин чадал хүрэлцэхгүй байгааг харгалзан цар тахлын халдварын тархалтын эхний үе шат өнгөртөл уурхайчдын ээлж солих ажиллагааг тодорхой бус хугацаагаар хойшлуулсныг Гамшгаас хамгаалах Уул уурхай, хүнд үйлдвэрийн улсын албаны шуурхай штаб албан ёсоор мэдэгдлээ.


Нийслэлд явуулын 46 баг халдвар бүхий хороодод 20 мянга гаруй иргэнийг PCR-ийн шинжилгээнд хамруулах бөгөөд эрүүл мэндийн байгууллагын 230 ажилтан, цагдаа, онцгой байдлын 236 албан хаагч үүрэг гүйцэтгэж байна. 

Холбоотой мэдээ