Газрын тосны экспортоос 223 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлжээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Уул уурхайн салбар 2018 онд улсын төсөвт хоёр их наяд 51.5 тэрбум төгрөгийг татвар хэлбэрээр төвлөрүүлжээ. Тухайлбал, алтнаас 80 тэрбум, нүүрснээс 910.6 тэрбум, цайраас 76.9 тэрбум, зэсээс 871.9 тэрбум, төмрөөс 17.1 тэрбум, жоншноос 16.3 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 28.6 хувиар өссөн үзүүлэлт юм.
2067 өдөр