Зүүн бүсийн гурван аймгийн сумдын 50 хувьд зуншлага сайн байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатараар ахлуулсан ажлын баг Хэнтий аймгийн ажилтай танилцаж байна. Тус аймагт зүүн аймгуудын өвөлжилтийн бэлтгэл хангах, тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж буй юм. Тиймээс Сүхбаатар, Дорнод аймгийн засаг дарга, Онцгой байдлын газрын дарга болон холбогдох албаныхан уулзалтад оролцож байна.
1362 өдөр