Хэнтийн Батноров, Сүхбаатар аймгийн Түвшинширээ рүү зорчих боломжгүй болжээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай орны ихэнх нутгаар өчигдрөөс эхлэн орж буй усархаг, аадар борооны улмаас Хэнтий аймгийн Батноров болон Бор-Өндөр сумын чиглэлд зорчих боломжгүй байдал үүсчээ. Мөн Сүхбаатар аймгийн Дарьганга, Түвшинширээ сумын чиглэлийн шороон замууд тээврийн хэрэгсэл зорчиход бэрхшээлтэй байна.
1353 өдөр