ӨНӨӨДӨР: "Монголын аялал жуулчлалын форум - 2021” болно

Монголын мэдээ | Нийгэм
ariunbold@montsame.mn
2021-10-26 07:06:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аравдугаар сарын 26-нд болох үйл явдлын тойм:

7.00 цагт Монголын Үндэсний музейд XIII зууны үеийн монголчуудын өдөр тутмын амьдрал, аж байдал, аян дайны тухай биет үзмэрийг дэвшилтэт технологиор танилцуулах "Монголын эзэнт гүрэн" дижитал танхимын нээлт болно. Утас:70110913

9.00 цагт МҮХАҮТ-д “Монголын аялал жуулчлалын форум - 2021”  болно.

10.00 цагт ГХЯ-нд НҮБ-д элссэний 60 жилийн ойг тохиолдуулан гаргаж буй НҮБ-60 маркийн нээлт болно.

10.00 цагт Уран зургийн галерейд Монгол Улс, ОХУ дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулсан “Зууны түүх-100 онцлох үйл явдал” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

11.00 цагт МҮЭХ-нд Монголын эрчим хүч, геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар мэдээлнэ. Утас: 99907026, 99082136

11.00 цагт ГХЯ-нд тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов нар Монгол Улс, ОХУ дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн талаар мэдээлнэ.


Төрийн ордонд

10.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо хуралдана.

12.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

16.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Инновац, цахим бодлогын байнгын хороо хуралдана.

18.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

Холбоотой мэдээ