“Дубай ЭКСПО-2020” дахь Монголын павильонд 4500 хүн зочилжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-10-26 15:33:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНЭУ-ын Дубай хотноо дэлхийн экспо үзэсгэлэн гарч байна. Арабын Нэгдсэн Эмират Улсын угсаа залгамжлах ханхүү, Дубайн гүйцэтгэх зөвлөлийн дарга Шейх Хамдан бин Мохаммед бин Рашид Аль Мактум “Дубай ЭКСПО-2020” дахь Монгол Улсын павильоноор зочилсон талаар бид мэдээлсэн. Эрхэм ханхүү манай улсын павильоноор орж үзсэний дараагаар Монгол Улсын павильоныг сонирхох үзэгч, жуулчид, зочдын тоо нэмэгдэж, энэ сарын 21-ний өдрийн байдлаар 4500 хүн үзэж, сонирхжээ.






“Дубай ЭКСПО-2020”-ын үеэр ирэх сарын 16-нд “Монгол Улсын Үндэсний өдөрлөг”-ийг зохион байгуулах юм. Энд оролцохоор манай улсын ГХЯ, МҮХАҮТ-ын төлөөлөл бэлтгэл ажлыг хангаж байна.

“Дубай ЭКСПО-2020” олон улсын үзэсгэлэн дэлхий нийтээр тархсан “Ковид-19” халдварын нөлөөнөөс шалтгаалан жил шахам хойшлогдсон юм. Тус экспо 2022 оны 3 дугаар сарын 31-нийг хүртэл үргэлжлэх юм. Дэлхийн экспод оролцогч улс орнууд өөр өөрийн онцлог дизайн бүхий павильон байгуулан олон орны зочдод танилцуулсаар байна.





Холбоотой мэдээ