Хивэг 17 мянган төгрөгийн үнэтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-10-25 18:09:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэдээллийн “Малчин лавлах-109” төвийн мэдээллээр өвс, тэжээлийн үнэ ханшийг танилцуулж байна.

Монгол хорголжин тэжээл 40 кг нь 30.000 төгрөг, 1 тонн нь 750.000 төгрөгийн ханштай байна. Хивэг 25 кг нь 16.000 төгрөг, 1 тонн 640.000 төгрөг, холимог багсармал тэжээл 25 кг нь 18.250 төгрөг, 1 тонн нь 730.000 төгрөгийн үнэтэй байна.

Нийслэлийн Таван шар болон авто тээврийн 22-ын товчооны орчмын худалдааны цэг болон захад худалдаж буй өвс тэжээлийн үнийг мэдээлбэл:

  • Ногоон өвс боодол нь 8000 төгрөг,
  • Будаа 50 кг нь 50.000 төгрөг,
  • Овъёсны ногоон тэжээл 8000 төгрөг,
  • Будааны ногоон тэжээл 8000- 10.000 төгрөг,
  • Хивэг 25 кг нь 17.500 төгрөг,
  • “Алтан тариа” ХК-ийн хивэг 25 кг нь 18.000 төгрөг,
  • Улаан буудай 50 кг нь 40.000 төгрөг,
  • Тэжээлийн будаа 40 кг нь 30.000 төгрөг,
  • Оросын овьёос 40 кг нь 50.000 төгрөг,
  • Монгол овьёос 40 кг нь 35.000 төгрөг,
  • Монгол хорголжин тэжээл 40 кг нь 32.000 төгрөг,
  • Орос хорголжин тэжээл 40 кг нь 37.000-38.000 төгрөг,
  • Морины тэжээл 25 кг нь 50.000 төгрөг,
  • “Дархан Өгөөж”-ийн 25 кг тэжээл 17.000 төгрөгийн тус бүр үнэтэй байна. 





Холбоотой мэдээ