НҮБ-ын энхийг сахиулагчдын баруун бүсийн штабт айлчлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-09-23 18:31:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны Жуба бүсийн командлагч, бригадын генерал Б.Эрдэнэбатыг Баруун бүсийн ажиллагаа хариуцсан дарга ноён Сэм Мухумур хүлээн авч уулзжээ.


Тодруулбал, БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны Жуба бүсийн командлагч, бригадын генерал Б.Эрдэнэбатын удирдсан штабын зарим бүрэлдэхүүн ажиллагааны газар оронтой танилцах, бусад бүсийн хариуцлагын бүс, ажиллагааны онцлогтой танилцан, туршлага судлах зорилгоор ажлын айлчлалуудыг төлөвлөсний дагуу хийж байгаа юм.


Баруун бүсийн командлагч Этиоп Улсын бригадын генерал Mеашо Хагос Сеюум болон түүний штаб зочдыг найрсгаар хүлээн авч ажиллагааны газар орон болон штабын үйл ажиллагааны талаар танилцуулж, ажлын онцлог, дэвшилтэт арга барилын талаар туршлага солилцов. Түүнчлэн НҮБ-ын баазад байрлаж буй Бангладеш Улсын мотобуудлагын батальон, БНХАУ-ын Инженерийн ротын үйл ажиллагаатай танилцсан байна.






Холбоотой мэдээ