УБТЗ гол замдаа засвар хийж, өртөө, зөрлөгүүдээ өргөтгөжээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УБТЗ ХНН энэ онд гол замд 80 км их засварын ажил хийжээ. Мөн 7 өртөө зөрлөгийн замыг өргөтгөж, алсын автомат удирдлагатай 1 зөрлөгийг шинээр байгуулсан байна. Ингэснээр төмөр замын нэвтрүүлэх хүчин чадал ахиж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, төмөр замын тасралтгүй, найдвартай байдал улам сайжирч байгаа аж.
1294 өдөр