З.Мэндсайхан: Мал эмнэлгийн салбар мэргэжлийн байх ёстой
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мал эмнэлгийн салбарт гоц халдварт өвчинтэй тэмцэх, халдварт өвчингүй аймаг сумыг нэмж баталгаажуулан, мал аж ахуйн салбарт үйлдвэрлэж буй хүнс эрүүл аюулгүйн баталгаатай, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспортыг нэмэх нь тулгамдсан асуудал болоод байна.
Энэ талаар Мал
эмнэлгийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнний үеэр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан ярихдаа, мал эмнэлгийн салбар мэргэжлийн
байх ёстойг онцлоод, мал аж
ахуйг эдийн засгийн хувьд бие даасан болгохын тулд тус салбарт түлхүү анхаарч, хөдөө аж ахуйн салбар нь шинжлэх
ухаан, эрдэмтэн докторын гаргасан судалгаа
шинжилгээ, төлөвлөлтөд үндэслэсэн байх бодлогыг баримталж байгаагаа хэлсэн юм.
Тус зөвлөгөөнд ХХААХҮ-ийн
сайд болон салбар байгууллагын удирдлага, эрдэмтэн доктор, малын эмч нар
оролцож, төрөөс мал эмнэлгийн салбарын талаар баримталж буй бодлого, тулгамдсан
зорилт, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцсэнийг ХХААХҮЯ-наас мэдээлэв.
Улсын мал эмнэлгийн албаны зорилгын нэг нь мал сүргийг
элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх, тэмцэх ажлыг удирдан зохион
байгуулж, чанартай гүйцэтгэх, хянах, мал, амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүн,
түүхий эдийг бэлтгэх, хадгалах, борлуулах, тээвэрлэх зэрэг шатанд мал эмнэлгийн
ариун цэврийн хяналтыг тавьж, хүнсний аюулгүй байдлыг хангах, мал эмнэлгийн үйл
ажиллагаанд шинжлэх ухааны ололт, шинэ технологи, мэдээллийг нэвтрүүлэх аж.