Аймгуудын төрийн үйлчилгээг энэ онд багтаан цахимжуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2022-03-11 11:21:31
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цахим хөгжил, харилцаа холбооны яам, “И-Монгол” академитай хамтарч энэ онд бүх аймгийн төрийн үйлчилгээг цахимжуулна.


Энэ хүрээнд гуравдугаар сарын 15-наас хөдөө, орон нутагт ажиллаж, “Цахим жишиг аймаг” болоход нь төрийн байгууллагуудад болон иргэдэд мэргэжил арга зүйн заавар, зөвлөгөө өгөх юм байна. 


Өнөөдрийн байдлаар, “Е-mongolia”-д найман аймгийн нутгийн захиргааны 540 үйлчилгээг цахимжуулж нэгтгээд байна. Үүнд, Төв аймаг 47, Хөвсгөл аймаг 71, Булган аймаг 62, Дархан-Уул аймаг 61, Орхон аймаг 74, Сэлэнгэ аймаг 73, Сүхбаатар аймаг 76, Хэнтий аймаг 71 үйлчилгээг цахимжуулав.

Холбоотой мэдээ