ӨНӨӨДӨР: УИХ-ын хаврын ээлжит чуулганы нээлт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2022-03-15 06:22:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гуравдугаар сарын 15-нд болох үйл явдлын тойм:

10.00 цагт Офицеруудын ордны "Соёмбот танхим"-д "Монгол Улсын Батлан хамгаалахын цагаан ном"-ын гурав дахь хэвлэлийн нээлт болно. Утас: 88083162

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооноос “Хуванцар хог хаягдлын эсрэг дэлхийн өдөр”-ийн талаар мэдээлнэ.


Төрийн ордонд

10.00 цагт УИХ-ын хаврын ээлжит чуулганы нээлт болно.

13.00 цагт "Монголын Эдийн Засгийн Форум 2022- Шинэ сэргэлт” хэвлэлийн хурал болно.

14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд КОВИД-19-өөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутамд нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих үүрэг бүхий Түр хороо өнөөдөр хуралдана.

Холбоотой мэдээ