О.Эрдэнэтуяа: Цагаан тоосыг гурван аргаар дарж байна
Улаанбаатар. МОНЦАМЭ. Эрдэнэт үйлдвэр 41 жилийн хугацаанд 855 сая тонн хүдэр
боловсруулжээ. Үүний хоёр хувийг нь зэс молибдений баяжмал болгон
үйлдвэрлэсэн бол, үлдсэн 98 хувь буюу 837,9 сая тонн нь 80 метр зузаан
элс болон хаягдлын аж ахуйд хуримтлагдаад байгаа юм. Нэг ёсондоо нэг
уулыг нүүлгэж үүсмэл ордыг бий болгосон гэсэн үг. Үйлдвэрлэлийн үйл
ажиллагаа хүчин чадал нэмэгдэхийн хэрээр хаягдлын аж ахуйд цагаан элсний
үүсмэл орд нэмэгдэж байна.
2230 өдөр