“Монгол савхи”, “Могойн гол”-ын хувьцааны ханш өсөлттэй байв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр есдүгээр сарын 02-ны өдөр
Монголын Хөрөнгийн биржид I, II, III ангиллын
50 ХК-ийн 47.3 сая төгрөгийн үнийн дүн бүхий 155.684 ширхэг
хувьцаа арилжив. Энэ өдөр 21 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 14 компанийн хувьцааны
ханш буурсан бол 15 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.
Үүнээс "Могойн Гол" ХК (BDL+14.97%) болон
"Монгол Савхи" ХК (UYN+14.83%)-ийн
хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол
Шилтгээн" ХК (MSH-11.14%) болон "Фронтиер Лэнд Групп" ХК (MDR-7.41%)-ийн
хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.48 хувиар өсч,
19760.09 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.502.437.343.289.30
төгрөг боллоо. Арилжааны
дэлгэрэнгүй мэдээллийг Энд
дарж үзнэ үү.