Өнөөдөр 370.124 ширхэг хувьцаа арилжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр есдүгээр
сарын 04-ний өдөр Монголын Хөрөнгийн
биржид I,
II, III ангиллын 17 хувьцаат компанийн 66.9 сая төгрөгийн үнийн дүн
бүхий 370.124 ширхэг хувьцаа арилжив. Энэ өдөр 6 хувьцаат компанийн
хувьцааны ханш өсөж, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш
буурсан байна. Үүнээс "Ард Санхүүгийн Нэгдэл" ХК
(AARD+8.25%) болон "Монголын Цахилгаан Холбоо" ХК
(MCH+5.71%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол
"Нако Түлш" ХК (NKT-8.33%) болон "Багануур" ХК
(BAN-7.27%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.35 хувиар буурч,
19690.3 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.492.820.390.728.45
төгрөг боллоо. Арилжааны
дэлгэрэнгүй мэдээллийг Энд
дарж үзнэ үү.