"Монгол экспорт экспо-2019"-д 100 гаруй ААН оролцож байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн" үзэсгэлэн худалдаа "Монгол экспорт экспо-2019" нэртэйгээр Мишээл Экспо төвд нээлтээ хийлээ. Монгол Улсад аж үйлдвэрийн салбар үүсч хөгжсөний 85 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэн худалдаагаар хөнгөн үйлдвэрийн экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүний чанар, стандартыг сайжруулах, бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах, борлуулалтыг дэмжих, нэг дороос худалдан авалт хийх нөхцөлийг бүрдүүлжээ.
1614 өдөр