Хувьцаат компаниуд хагас жилийн тайлангаа танилцуулж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-07-28 18:21:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниуд хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа танилцуулж эхэллээ. 

Тодруулбал, мэдээллийн ил тод, нээлттэй байдал, үүргийн хэрэгжилт, компанийн засаглалын кодексын хэрэгжилтийг хангуулах зорилгоор бүртгэлтэй компаниудын хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайланг олон нийтэд нээлттэй илтгэл хэлбэрээр танилцуулж байна. Энэ ажлыг 5 дахь жилдээ зохион байгуулж байна.

Энэхүү үйл ажиллагаанд оролцох сонирхлоо илэрхийлсэн компаниуд дараах урьдчилсан хуваарийн дагуу тайлангаа танилцуулахаар боллоо. Үүнд: 



(Бусад компанийн тайлангаа танилцуулах өдөр болон цагийг баталгаажуулан ирүүлэх тухай бүр мэдээллийг нэмж оруулах юм)

"COVID-19"-ийн цар тахлын улмаас зөвхөн гишүүн үнэт цаасны компаниудын шинжээчдийн хүрээнд зохион байгуулж байна. Иймд иргэд, хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчид хувьцаат компаниудын танилцуулгыг Монголын Хөрөнгийн биржийн фэйсбүүк хуудас болох https://www.facebook.com/mongolianstockexchange хаягаар дамжуулан шууд бичлэг буюу live хэлбэрээр хүлээн авч, сонирхсон асуултаа цахим хэлбэрээр тавих боломжтой аж.

Холбоотой мэдээ