Үндсэн хуулийн дордуулсан долоон өөрчлөлтийн сургамж, гарц
Үндсэн хуулийн дээрх нэмэлтийг уг нь 1999 оны 12 дугаар сард оруулсан юм. Харин хууль баталсны дараа Үндсэн хуулийн Цэцийн саналыг аваагүй гэдэг шалтгаанаар Цэц Үндсэн хуулийн нэмэлтийг хүчингүй болгосон юм. Гэвч УИХ-ын ээлжит 2000 оны сонгуулийн дүнгээр байгуулагдсан парламент, Үндсэн хуулийн нэмэлт (1999 он)-ийг процедурын алдааг засаж яг тэр хэлбэрээр үг, үсэг, цэг, таслалын засваргүйгээр дахин УИХ-д өргөн барьж баталсан юм. Түүнээс хойш 19 жил өнгөрчээ. Үндсэн хуульд анхны нэмэлтийг оруулах үйл явдлыг эргэн сануулахад процедурын алдаа гаргасан байна. Энэхүү нэмэлтийг нийгмийн тодорхой хэсэг нь өнөөдрийг хүртэл хүлээн зөвшөөрөхгүй байх жишээтэй. Эдгээр гаргасан алдаанаасаа хожуу (10 жилийн дараа) ч гэсэн сургамж авч 2010 онд Үндсэн хуульд нэмэлт оруулах журмын тухай хууль баталсан байх юм. Журмын тухай хууль нь ганцхан (Цэц) манаачтай байсан, Үндсэн хуулийг хуулийн хамгаалалтад оруулжээ.
2211 өдөр