"Их хотын хямдрал- Бизнес фестиваль 2019” төв талбайд болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-10-12 13:17:56
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, есөн дүүргийн ЗДТГ, МҮХАҮТ хамтран нийслэлийн 380 жилийн ойн баярыг тохиолдуулан зохион байгуулж буй “Их хотын хямдрал-Бизнес фестиваль 2019” Сүхбаатарын талбайд өнөөдөр болж байна. 


Найм дахь жилдээ болж буй тус фестивалийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нээж хэлсэн үгэндээ, “Нийслэлийн 380 жилийн ойг угтаж нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран хямдралтай, урамшуулалтай үйл ажиллагаа зохион байгуулж байна. Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих зорилготой энэ төрлийн ажлыг цаашид тогтмол зохион байгуулна” хэмээсэн юм.


“Их хотын хямдрал-Бизнес фестиваль 2019”-ийн үеэр 100 гаруй ААН-ийн 1000 гаруй төлөөлөл 50 машины цуваагаар байгууллагаа сурталчилсан нэгдсэн парадад оролцлоо.






Холбоотой мэдээ