Хуванцар шанага, аяга хорт хавдар үүсгэх эрсдэлтэй
Орхон/МОНЦАМЭ/. Аймгийн МХГ, ХХААГ-ын хамтарсан шалгалтын дүнд БНХАУ-д үйлдвэрлэсэн хөх, улаан өнгөтэй хуванцар шанага, хүүхдийн усны аяга, хоолны улаан дотортой аяга болон БНСУ-д үйлдвэрлэсэн ягаан өнгөтэй шанаганд формальдегид бодис стандарт хэмжээнээсээ их байгаа нь илэрчээ. Дээрх шалгалтыг “Сав, баглаа боодол” үндэсний хөтөлбөр болон аймгийн Засаг даргын А/339 дугаар захирамжийн дагуу хийсэн байна.
2022 өдөр