Орхон аймгийн зургаан баг “Гамшигт тэсвэртэй хот” төсөлд хамрагдаж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-01-14 20:30:25
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймгийн  Баян-Өндөр сумын зургаан багт “Гамшигт тэсвэртэй хот” төсөл хэрэгжихээр боллоо. Уг төслийг “Дэлхийн Зөн” Олон улсын байгууллагаас хэрэгжүүлж аймгийн Онцгой байдал, Эрүүл мэндийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, багуудын Засаг даргын ажлын алба дэмжин ажиллана.

Хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн менежментийг сайжруулах, даван туулах чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн уг төсөлд Баян-Өндөр сумын байгалийн элдэв гамшигт өртөмтгий зургаан баг буюу Эрдэнэ, Уртын гол, Яргуйт, Даваат, Говил, Цагаанчулуут хамрагдана.  

Төслийн хүрээнд зорилтод байгууллагууд, хороо, багуудын түвшинд гамшгийн менежментийн багийг байгуулж, хувцас хэрэглэлээр хангаж, чадваржуулахаас гадна иргэдийн оролцоотой гамшгаас хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн хууль, дүрэм, журмыг танилцуулж мэдээллээр хангана. Мөн төрийн байгууллагууд хэрхэн уялдаа, холбоотой ажиллахыг заах ажээ. 

Холбоотой мэдээ