Ө.Энхтүвшин: ОХУ-ын хөнгөлөлттэй зээлээр цахилгаан станцууд болон УБТЗ-ын хүчин чадлыг сайжруулна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын 21 дүгээр хуралдаан хоёрдугаар сарын 26-28-нд хуралдаж, Монгол Улсын Шадар сайд, ЗГХК-ын Монголын хэсгийн дарга Ө.Энхтүвшин Москва хотоос буцахын өмнө ОХУ-ын Засгийн газрын тэргүүний орлогч А.В.Дворковичтай уулзаж ярилцав. Шадар сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын алба нэгт сайдтай уулзахдаа Монгол, Оросын ЗГХК-ын хуралдаанаар хэлэлцэж тохирсон асуудлууд болон цаашид хэрэгжүүлэх ажлынхаа талаар санал солилцжээ.
2687 өдөр