Монголчууд өнөөдрөөс Вьетнам улс руу 30 хоногийн хугацаанд визгүй зорчино
Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. БНСВУ-ын Ханой хотноо 2023 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр гарын үсэг
зурсан “Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас
харилцан чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын
Засгийн газар хоорондын хэлэлцээр” өнөөдрөөс
үйлчилж эхэллээ.
480 өдөр