Дөрөвдүгээр сард болох 14 барилдаан

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-03-28 10:22:16

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбооноос дөрөвдүгээр сард болох барилдааны хуваарийг баталжээ.


Архангай аймгийн Батцэнгэл сумын 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой, хүчит 128 бөхийн барилдаан дөрөвдүгээр сарын барилдааны салхийг хагална. Энэ сард алтан цомын төлөө өрсөлдөж буй шилдэг найман багийн барилдаантай гэдгээрээ онцлог юм.


Мөн сумын цолтнуудын нэг, аймаг, цэргийн цолтнуудын хоёр барилдаан болно. Дөрөвдүгээр сарын 11-нээс эхлээд зургаан өдөр дараалсан барилдаантай нь бөх сонирхогчдын анхаарлыг татаж байгаа юм. Хуваарийг хүргэе.


Дөрөвдүгээр сарын 7: Монгол Улсын хамгийн олон, улсын цолтой бөхтэй сумдын нэг Архангай аймгийн Батцэнгэл сумын 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан /13:00 цагт/

Дөрөвдүгээр сарын 11: Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан /11:00 цагт/

Дөрөвдүгээр сарын 12: Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат, аймгийн арслан Р.Дамдины нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан /11:00 цагт/

Дөрөвдүгээр сарын 13: Завхан аймгийн Ургамал сумын харьяат, улсын начин Ю.Алтансүхийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан /13:00 цагт/

Дөрөвдүгээр сарын 14: Архангай аймгийн Чулуут сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан Монгол Улсын начин П.Моломжамцын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан /13:00 цагт/


Монголын Үндэсний бөхийн холбооны алтан цомын төлөөх шигшээ найман багийн барилдаан:

Дөрөвдүгээр сарын 15: Архангай-Төв /19:45 цагт/

Дөрөвдүгээр сарын 16: Өвөрхангай-Өмнөговь /19:45 цагт/

Дөрөвдүгээр сарын 18: Увс-Говьсүмбэр /19:45 цагт/

Дөрөвдүгээр сарын 19: Ховд-Баян Өлгий /19:45 цагт/


Дөрөвдүгээр сарын 20: Архангай аймгийн Жаргалант сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, улсын арслан “Эрээн хавиргат” хэмээх Б.Төрбат, харцага А.Гончиг, начин Г.Баасанжав нарын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой, хүчит 128 бөхийн барилдаан /13:00 цагт/

Дөрөвдүгээр сарын 21: Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харьяат, Монгол Улсын манлай харцага Л.Пүрэвжавын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой, хүчит 128 бөхийн барилдаан /13:00 цагт/

Дөрөвдүгээр сарын 26: Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, улсын харцага Н.Саранцогтын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой, хүчит 128 бөхийн барилдаан /13:00 цагт/

Дөрөвдүгээр сарын 27: Дотоод хэргийн их сургуулийн 90 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой, хүчит128 бөхийн барилдаан /13:00 цагт/

Дөрөвдүгээр сарын 28: Дорноговь аймгийн Сайхандулаан сумын харьяат, Гандангийн бүрхэг хэмээх улсын арслан Г.Намжилваанчигийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан /13:00 цагт/ тус тус болно. 

Холбоотой мэдээ