197 цэцэрлэгийн бэлтгэл бүлэгт тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүлэв
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн хөгжлийн банкны Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төслийн санхүүгийн дэмжлэгтэй 21 аймгийн 197 цэцэрлэгийн бэлтгэл бүлэгт 850 сая төгрөгийн өртөг бүхий тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүний багцыг хүргэж байна. Зарим цэцэрлэгийн төлөөлөлд сургалтын хэрэглэгдэхүүнийг гардууллаа.
851 өдөр