Өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 94 дуудлага бүртгэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2023-04-03 13:44:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 25, ой, хээрийн болон объектын гал түймрийн 69 буюу  нийт 94 удаагийн дуудлага бүртгэгджээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 35 иргэний амийг авран хамгаалаад байна.

Тухайлбал, Говьсүмбэр аймгийн Шивээговь, Төв аймгийн Сэргэлэн, Увс аймгийн Өмнөговь, Хөвсгөл аймгийн Галт, нийслэлийн Налайх дүүрэгт 8 автомашин цас, мөсөнд суусан дуудлагаар ажиллаж, аюулгүй байдлыг ханган ажиллажээ.

Холбоотой мэдээ