Н.Буяндэлгэр: Бидний гол үүрэг бол хэлснийг нь орчуулж, харилцан ойлголцлыг бий болгох юм
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, ОХУ-ын дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой энэ онд тохиож байна. Хоёр орны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд нэн чухал өндөр дээд хэмжээний уулзалт, яриа хэлэлцээрийн орчуулагчаар олон жил дагнан ажиллассан нэгэн эрхмийг сэтгүүлийнхээ зочноор хүндэтгэн урьсан юм. Энэ бол 1979 оноос орос хэлний орчуулагчаар ажиллаж буй Засгийн газрын ахлах референт Нямсамбуугийн Буяндэлгэр юм. Ялангуяа өндөр дээд хэмжээний уулзалтын үеэр төрийн тэргүүнийхээ хойно төв, нууцлагхан суугаа орчуулагч нар хамгийн чухал үүрэг гүйцэтгэдгийг хэн бүхэн мэдэх тул тэдний ажил үйлс сонирхолтой байх нь дамжиггүй билээ.
1350 өдөр