Үр ашиггүй хэрэглэсэн эрчим хүчний 10 хувийг хэмнэхэд жилд 42.9 тэрбум төгрөг хэмнэнэ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд дулаан, эрчим хүчний хэмнэлтийн талаар ярихад “Бид хэмнэвэл та нар юу өгөх юм?”, “Хэмнэсэн мөнгө нь надад үлдэх ёстой” гэсэн хандлагатай байдаг. Иймд байгалийн хязгаартай нөөцийг урт хугацаанд хэрэглэх, эрчим хүчийг хэмнэхэд эхлээд сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэйг Эрчим Хүчний Зохицуулах Хорооны эрчим хүч хэмнэлтийн газрын дарга Ц.Атаржаргал энэ сарын 2-3-нд “Блю скай” зочид буудалд болсон “Ногоон технологи-2020”” өдөрлөгийн үеэр онцолсон.
1726 өдөр