421 дүгээр нээлттэй хорих ангид 10 ширхэг компьютер хүлээлгэн өглөө

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2020-10-22 13:14:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран ажиллах санамж бичгийн дагуу 421 дүгээр нээлттэй хорих ангид 10 ширхэг иж бүрэн компьютер хүлээлгэн өглөө.

Ингэснээр компьютерын сургалт зохион байгуулах орчин нөхцөл бүрдэж байгаа бөгөөд 1086 цахим ном, 28 сургамжит өгүүллэг, 30 богино хэмжээний сургамжит видео, 60 минутын подкаст бүхий мэдээллийг багтаасан байгаа аж.

Түүнчлэн ГБХЗХГ-ын Залуучуудын хөгжлийн газраас хорих ял эдэлж байгаа болон суллагдсан өсвөр насны залуусыг нийгэмшүүлэх дэд хөтөлбөрийн хүрээнд цаашид цогц сургалт зохион байгуулж, Залуучуудын хөгжлийн төвөөр дамжуулан нийгэмшүүлэх, ажлын байранд зуучлах юм. 

Холбоотой мэдээ