“Миний очихыг хүсдэг Солонгос орон” хүүхдийн уран зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ жил тохиож байна. БНСУ-аас Монгол Улсад суугаа яам Хүүхдийн урлан бүтээх төв болон Нийслэлийн аялал жуулчлалын газар хамтран “Миний мэдэх Солонгос орон”, “Миний очихыг хүсдэг Солонгос орон” гар урлал, уран зургийн уралдаан зохион байгуулжээ. Өнөөдөр тус уралдаанаас шалгарсан 300 хүүхдийн бүтээлийг Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” галерейд дэлгэсэн юм.
1247 өдөр