Төсвийн төслийг 9 дүгээр сарын 1-ний дотор УИХ-д өргөн мэдүүлж байхаар шинэчилжээ
Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Манай улсад “Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийг шинэчлэлийг дэмжих нь” төслийг Европын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж байна.Дээрх төслийн хүрээнд “Төсвийн эрх зүйн шинэчлэл ба үр дүнд суурилсан төсөвлөлт” сэдвээр УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, эдийн засагч Н.Энхбаяр, Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг нар эдийн засгийн сэтгүүлчидтэй уулзсан юм.
540 өдөр