Хилийн дөрвөн боомтоор хувийн автомашинаар нэвтрэх боломжтой болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-03-22 18:21:39

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Замын-Үүд, Хавирга, Бичигт, Шивээхүрэн хилийн боомтоор иргэд 8-аас доош суудалтай хувийн автомашинаараа хил нэвтрэх боломжтой боллоо.

Монгол-Хятадын хилийн Хавирга-Ар Хашаат боомтоор 8-аас доош хүний суудалтай автомашиныг энэ оны гуравдугаар сарын 14-нөөс нэвтрүүлж эхэлсэн юм. Мөн Бичигт-Зүүнхатавч боомтоор гуравдугаар сарын 21-ний өдрөөс мөн 8-аас доош хүний суудалтай автомашиныг нэвтрүүлж эхлээд байна.


Замын-Үүд, Хавирга, Бичигт, Шивээхүрэн боомтоор хувийн автомашинаар хил нэвтрэх боломжтой болов.


Ингэхдээ эхний ээлжид тухайн хил орчмын бүс нутагт амьдарч байгаа иргэд өөрсдийн хувийн тээврийн хэрэгслээрээ нэвтрэх боломжтой аж. Цаашид БНХАУ-ын Шиньжан-Уйгарын өөртөө засах орны Өрөмчтэй хиллэж байгаа хилийн боомтоорр 8-аас доош хүний суудалтай автомашиныг нэвтрүүлэхийг шийдвэрлэхээр хэлэлцэж байгааг ЗТХЯ-наас мэдээллээ. Түүнээс гадна Замын-Үүд хилийн боомтоор хоёр талын холбогдох байгууллагууд мэдээлэл солилцож, 1100 орчим тээврийн хэрэгслээр иргэд хил хооронд зорчиж байна.



Холбоотой мэдээ