Ц.Золбадрал: Цөмийн эрчим хүчний бага чадлын станц байгуулахаар судалж байна
Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Дэлхий нийт уламжлалт эх үүсвэр нүүрснээс татгалзаж, эрчим хүчний бусад эх үүсвэрт шилжиж байна. Ялангуяа Зүүн хойд Ази эрчим хүчний шинэ эх үүсвэрийн сүлжээ бүхий систем байгуулж, үүнд Монгол Улс ч багтан орж байгаа юм.Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлого “Алсын хараа-2050”-д хөгжлийн ойрын болон дунд хугацаанд эрчим хүчний бас нэг эх үүсвэр болох дэвшилтэт технологид суурилсан цөмийн эрчим хүчний шинэ үүсвэрийг нэвтрүүлэх хэрэгцээ, шаардлага байгааг тусгасан. Энэ талаар буюу цөмийн энергийг ашиглах боломжийн талаар ШУА-д өнөөдөр эрдэмтэн судлаач, эрчим хүчний мэргэжилтнүүд хэлэлцлээ.
443 өдөр